Намрын чуулган хаалаа

Ц.Чимэдцэеэ
2025-12-31

УИХ-ын 2025 оны намрын чуулганы сүүлийн хуралдаан боллоо.

Хуралдаанаар өчигдөр өргөн барьсан дараах хуулийн төслүүдийг яаралтай горимоор нэгдүгээр хэлэлцүүлэг буюу үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхэд санал хураасан ч дэмжсэнгүй.

Үүнд:

  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах шүүмжит байр суурийг илэрхийлж байсан юм.

"30-нд өргөн бариад, өнөө өглөөхөн гишүүдэд материал тарж ирж байна. Энэ бол Засгийн газраас УИХ-ыг хуулийн хэлтэс шигээ харж үзэж буй хандлага. Байнгын хороогоор ч хэлэлцээгүй. Тийм чухал юм бол УИХ-д тулгахгүйгээр ээлжит бус хуралдаан зарла л даа"

Үргэлжлүүлэн 2026 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөн тогтоолын төслийг баталлаа.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  2. Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  4. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  5. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  6. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болох тухай хуулийн төсөл
  7. Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  8. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  9. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх  тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  10. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  11.  Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл
  12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  13.  Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  14.  Монгол Улсын Их Хурлын тухай нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  15. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  16. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  17. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  18. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  19. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  20. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  21. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  22.  Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  23.  Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  24.  Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  25.  Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  26. УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглабар батлах тухай Монгол Улсын Их Хурдын тогтоолын төсөл
  27. УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудын тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл 

Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэх, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг  2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэх талаар тусгажээ.

Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэх тал дээр анхаарч өгөхийг хүсэж, хуралдааны тэмдэглэлд үлдээв.

Энэ намрын чуулган 2025 оны есдүгээр сарын 15-аас өнөөдрийг хүртэл ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталжээ. Тус хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 36, байнгын хороо 111, дэд хороо 10, хянан шалгах түр хороо 13 удаа тус тус хуралдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe