Транспэрэнси Интернэшнл-ийн 2025 оны Авлигын төсөөллийн индексийн тайланд Монгол Улсын бизнесийн орчин, хуулийн засаглал, улс төрийн санхүүжилтийн ил тод байдалд бодит ахиц дутмаг хэвээр байгааг онцолж, авлигын эрсдэл урт хугацаанд тогтворжих нөхцөл бүрдээгүйг анхааруулжээ.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн зарим үзүүлэлт өссөн боловч энэхүү өөрчлөлт нь тогтвортой бус, түр хугацааны шинжтэй. Эдийн засаг цөөн нэр төрлийн түүхий эдээс хэт хамааралтай хэвээр байгаа нь эрсдэлийг бууруулах бодит суурь болж чадаагүйг онцолжээ.
Мөн нийгмийн халамж, эдийн засгийн сангуудын оновчгүй бодлого нь эрсдэлийг бууруулах бус, харин ч урт хугацаанд эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байгааг тайланд дурдсан байна.
Манай улс сүүлийн 8 жил дараах байдлаар эрэмбэлэгджээ.
АТИ-д тусгаснаар бизнесийн орчны үнэлгээ буурсан нь бизнес эрхлэгчдээс авсан асуулгын шууд үр дүн байв. Үүнд:
хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал
төрийн хүнд суртал, дарамт
татвар, хөрөнгө оруулалтын бодлогын уян хатан бус байдал
маргаан шийдвэрлэх хурдан, үр дүнтэй механизм дутмаг
орон нутгийн дэмжлэг сул гэсэн асуудлууд голлон нөлөөлсөн байна. Үүний улмаас дотоодын хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр хэвээр байж, гадаадын хөрөнгө татах өртөг нэмэгдсээр байна.
Монгол Улсад ил тод байдлыг нэмэгдүүлэх тодорхой алхмууд хийгдэж байгаа ч ил болсон мэдээлэл бодит хариуцлагад хүрдэггүй зөрүү хэвээр байгааг тайланд шүүмжилжээ.
Түүнчлэн хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагуудын эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бодитоор хангах шаардлага Монголд хэвээр байгааг онцолсон байна.
Тайланд 2025 тайланд Монгол Улсад дараах чиглэлүүдэд зайлшгүй шинэчлэл хийхийг зөвлөжээ.
улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийг ил тод болгож, хяналтыг бэхжүүлэх
төрийн өмчит компаниудын удирдлага, томилгоог чадавхад суурилсан, нээлттэй сонгон шалгаруулалтаар хийх
уул уурхайн салбарт эцсийн өмчлөгчийн ил тод байдал, гэрээ хэлцлийн нээлттэй байдлыг хангах
авлигын шинжтэй үйлдлийг захиргааны зөрчлөөр “хөнгөлөх” боломжийг хааж, ял завшихтай тууштай тэмцэх
шүгэл үлээгчийг бодитоор хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх
Сэтгэгдэл үлдээх