УИХ дахь АН-ын бүлгийн зохион байгуулж буй “Туулын хурдны зам” нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан уг хэлэлцүүлгийг нээх үеэрээ НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар болон салбарын сайдуудыг ирж, иргэдийн үгийг сонсон асуултад хариулахыг хүслээ.
Хэлэлцүүлгийн эхэнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай төслийн талаар танилцуулав.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах томоохон шийдэлд тооцогдож буй Туулын хурдны замын төсөл нь анх 2008 оноос эхлэн судлагдаж, олон шат дамжсан төлөвлөлт, хууль эрх зүйн шийдвэрүүдийн хүрээнд өнөөдөр хэрэгжилтийн босгон дээр ирээд байна.
Тус төслийг анх Улаанбаатар хотын Хот байгуулалт, судалгаа шинжилгээний хүрээлэнд 2008 онд судалж эхэлсэн бөгөөд хотын 2020–2030 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан. Улмаар 2013 оны наймдугаар сарын 23-нд Засгийн газрын тогтоолоор хурдны зам барих трасс албан ёсоор батлагдсан байна.
2014 онд 4 эгнээ, 34 км урттай (нийт 36 км, үүнээс 1.4 км гүүрэн байгууламжтай) авто замын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон урьдчилсан зураг төслийг баталжээ. Харин 2016 онд нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийгдэн, холбогдох баримт бичгүүд бүрэн боловсруулагдсан байна.
Түүнээс хойш уг төсөл:
Улаанбаатар хотын автомашины тоо 2013 онд 325 мянга байсан бол 2026 онд 800 мянга давсан нь төслийг шинэчлэх шаардлагыг бий болгосон. Үүний дагуу:
Зам нь Азийн AH3 зэрэглэлийн стандартын дагуу баригдах бөгөөд Монголд анх удаа ийм түвшний хурдны зам хэрэгжих гэж байгаагаараа онцлог.
Судалгаагаар тус хурдны зам болон тойрог замуудыг хамтад нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзжээ.
Тухайлбал:
Эдгээр тооцооллыг олон улсын PTV Vissim симуляцийн программ ашиглан хийжээ.
Төслийн нийт өртөг:
Үүнээс:
Санхүүжилтийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа бөгөөд:
Төслийн хүрээнд Туул гол дагуу үерийн хамгаалалтын даланг шинэчлэн байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь 1960-аад оноос хойш анх удаа иж бүрэн шинэчлэгдэж буй ажил бөгөөд хотыг үерийн эрсдэлээс хамгаалах давхар ач холбогдолтой юм.
2025 онд:
Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хааюу Юань Групп” ХХК нээлттэй тендерээр шалгарсан. Тус компани нь Серби, Казахстан, Африк зэрэг улсуудад хурдны зам, төмөр замын томоохон төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай.
Үргэлжлүүлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар төслийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчихгүй байх, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах зарчмыг баримтална гэдгийг онцолсон.
Тэрбээр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн эцсийн байр суурийг илэрхийлэх ёстойг мөн тэмдэглэлээ.
Мөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус яамнаас өгсөн зөвлөмжүүдийг танилцууллаа. Үүнд төслийн техникийн нарийвчлал, байгаль орчны хамгаалалт, хот төлөвлөлтийн уялдаа, хэрэгжилтийн бодит байдлыг сайжруулах талаар дурдсан бөгөөд Туулын хурдны замын ТЭЗҮ-г илүү боловсронгуй болгох шаардлагыг онцолжээ.
Усны газрын дарга З.Батбаяр Туулын хурдны замтай холбоотойгоор Усны нөөцийн зөвлөлөөс төслийг усны нөөцийн нэгдсэн менежментийн хүрээнд бүхэлд нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн ч одоогоор эцсийн дүгнэлт гаргаагүй байгаа талаар танилцууллаа.
Учир нь Төслийн нарийвчилсан зураг төсөл Усны газарт ирээгүй тул хуульд заасан мэргэжлийн дүгнэлт гаргах боломжгүй юм байна.
Түүний танилцуулснаар дараах гурван эрсдэл байна.
Сэтгэгдэл үлдээх