Монгол Улсын иргэдийн худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн 10 хувийг төр НӨАТ хэлбэрээр авдаг. Харин иргэдийн улирал тутам авдаг НӨАТ-ын буцаалт бол төрийн авч буй 10 хувийн татварын 20 хувь юм.
Энгийнээр бол бид худалдан авсан барааныхаа үнийн дүнгийн 2 хувийг л буцаан авдаг гэсэн үг.
Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ)-ын тухай хуульд 2025 оны 11 дүгээр сарын 14-нд өөрчлөлт оруулсан.
Уг өөрчлөлтөөр худалдан авалтын үнийн дүн
Энэ НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлсэн зохицуулалт энэ оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр байсан.
Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дагах хууль дунд дээрх зохицуулалтыг цуцлах хуулийн төсөл орж иржээ.
Энэ тухайгаа Ерөнхий сайд Н.Учрал “НӨАТ-ын буцаалт нэмэгдвэл төсвийн орлого 1.6 их наядаар буурна. Үүний оронд ажлын байрыг хадгалж үлдэх бодлого хэрэгжүүлэх нь зөв. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ХХОАТ-ыг тэглэх зэргээр татварын хуулийг өөрчлөх төсөлд тусгасан” хэмээж байлаа.
Ташрамд дурдахад, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.1-д “Татвар, нийгмийн даатгалын шинэчлэл” гэж заасан бөгөөд энэ хүрээнд татварын суурь тогтолцооны тогтвортой байдлыг хангах, татварын орчныг олон улсын стандартад үе шаттайгаар нийцүүлэх, бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих зэрэг зорилтуудыг тус тус тусгасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Г.Занданшатарын Засгийн газрын үед НӨАТ-ын буцаалтыг 2026 онд тав, 2027 оноос 10 хувь болгоно хэмээн зарлаад байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх