Монголын Сагсан бөмбөгийн холбооноос Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтуудыг дөрөвдүгээр сарын 3-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Монгол Улс Азийн аваргуудын лигт анх удаа оролцоно
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сагсан бөмбөгийн дээд лигийн аварга клубүүдийн дунд BCL буюу Basketball Champions League-г тив тус бүрд зохион байгуулж эхэлсэн. Уг тэмцээнд манай улс Азийн аваргуудын лигт оролцдоггүй байсан юм.
Тэгвэл өнгөрсөн жил МСБХ-ноос FIBA-ын албан ёсны конгрессын үеэр Аваргуудын лигт Монголын клубүүд, лигийн аваргаар шалгарсан оролцуулах хүсэлт гаргасныг FIBA зөвшөөрч, оролцох эрхтэй болсон билээ. Энэ нь манай улсын хувьд Азийн аваргуудын лигт анх удаа оролцож байгаа явдал. Тэр тусмаа энэ жилийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтуудыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.
Монголоос хоёр баг оролцоно
Азийн аваргуудын лигт
Аваргуудын эсрэг аваргууд
Азийн аваргуудын лиг нь аваргуудын эсрэг аваргууд тоглодгоороо онцлог. Дээрх найман баг нь тус улсынхаа дээд лигт аваргын цом өргөсөн 6 баг болон дэд байр эзэлсэн хоёр баг юм. Эхний тойргийн тоглолтод оролцох Азийн шилдэг багууд энэ амралтын өдрүүдээр манай улсад иржээ.
Монголоос оролцох хоёр багийн бүрэлдэхүүн
Хасын хүлгүүд
Үндэсний дээд лигийн сүүлийн улирлын аварга болох Хасын Хүлэгүүд баг тэмцээны “B” хэсэгт багтсан. Тэдний хувьд баг бүрэлдэхүүндээ Налайх Бизон багийн тоглогч Т.Санчираар хүчээ зузаатгасан. Т.Санчирын хувьд 2012-2014, 2015-2016 онд Хасын Хүлэгүүд багаас тоглож Б.Билгүүн, О.Сэргэлэн гэсэн “Их гурвал”-ын нэг билээ.
Бишрэл металл
Энэ жилийн Үндэсний дээд лигт хоёр дахь жилдээ финалд шалгарсан Бишрэлт Металл баг тэмцээний “А” хэсэгт багтсан. Бишрэлт Металл багийн хувьд бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчилсөн. Тухайлбал Эрдэнэт Майнерс багийн холбогч Г.Болор-Эрдэнэ, 2023-2024 оны улирлын шилдэг амжилт ахисан тоглогчоор шалгарсан Сэлэнгэ Бодонгууд багийн холбон тоглогч О.Тулга, өнгөрсөн жил болон энэ улирлын эхэнд баг Металл багийн бүрэлдэхүүнд байсан Christopher Blake, NBA-д нэг улирлыг өнгөрөөсөн 211 см өндөр Daniel Ochefu нарыг багтаа нэгтгэжээ.
Тэмцээн хэрхэн үргэлжлэх вэ
Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн юм. Энэ тэмцээнд хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг дөрөвдүгээр сарын 23-26-нд Индонезийн Жакарта хотод тэмцээнээ үргэлжлүүлнэ. Жакарта хотод болох тэмцээнд Япон, БНХАУ, Солонгос, Филиппин зэрэг Ази тивдээ сагсан бөмбөгийн өндөр хөгжилтэйд тооцогдох багууд оролцоно. Хэрэв манай хоёр баг хэсгээ тэргүүлж чадвал Азийн шилдгийн шилдэг багуудтай өрсөлдөх эрхтэй болно.
Тоглолтын хуваарь
A хэсэгт багтсан Бишрэлт Металл багийн тоглолын учраа болон хуваарийн хувьд
B хэсэгт багтсан Хасын Хүлэгүүд багийн тоглолын учраа болон хуваарийн хувьд
Сэтгэгдэл үлдээх