Төрийн компани дахиж байгуулахгүй гэнэ үү

Ц.Чимэдцэеэ
2024-04-01

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй юм.

Монгол Улс хэзээнээс чөлөөт эдийн засагтай болов?

  • Монгол Улс Үндсэн хуульдаа 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.” гэж тусгаснаар 1992 оноос хойш албан ёсоор төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн.
  • Чөлөөт зах зээл гэдэг нь төрийн оролцоогүй өмчийн эрхэд суурилсан харилцаанд эдийн засаг оршино гэсэн суурь зарчимтай. Манай улс энэ зарчмыг ойлгосон 1990 оноос хойш ДНБ-д эзлэх хувийн салбарыг 80 хувьтай байлгана гэж зорьсон.

Төрийн өмчит компани олширсноор юу болдог вэ?

  • Авлига нэмэгдэнэ
  • Улс төрийн томилгоо
  • Залуусын хийж бүтээх ажлыг төр булааж, тэдний чадавхыг хязгаарладаг
  • Төр хэзээд муу менежер байдгийг харуулна - Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан… зэрэг
  • Хариуцлага хүлээдэггүй - Төрийн өмчит компанийн авсан чанаргүй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг… зэрэг
  • Хүний эрх, эрх чөлөөнд халдах - Төрийн өмчит компани удирдаж буй захирал сонгуулиар өөрийнхөө ажилтнуудыг хэн нэгэнд санал өгүүлэхээр тулгадаг… зэрэг

УИХГ Д.Цогтбаатар 2022 онд “Зарим сан, төслүүдийг оролцуулахгүйгээр тооцоход хамгийн багадаа зах зээлийн 60 хувийг төрийн өмчит компани эзэлж байгаа” талаар дурдсан.

Хуулийн төсөл?

  • “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” хуулийн төслийг Д.Цогтбаатар нарын УИХ-ын 12 гишүүн 2022 оны 6 сарын 2-нд өргөн барьсан.
  • 2024 оны 3 сарын 29-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  тус хуулийн төслийг хэлэлцэв.
  • Хуулийн төслийн үзэл санаа нь эдийн засагт оролцох төрийн оролцоог багасгах, чөлөөт эдийн засгийг дэмжихэд оршино. 

Хуулийн төсөл батлагдсанаар

  • Одоо байгаа бүх төрийн өмчит компанийн санхүүгийн үйл ажиллагаа шилэн болно.
  • Компанийн хувьцааг биржид борлуулах замаар олон нийтэд эзэмшүүлж, хяналтыг сайжруулна. 
  • Монголын хөрөнгийн биржийн эрх зүйн орчин сайжирна.
  • Олон тулгуурт эдийн засагтай болох төрийн бодлого хэрэгжинэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe