Монгол Улсын авлигын төсөөллийн индексээр 2016 онд 87-рт жагсаж байсан бол одоо 121-рт жагсаж байна.
Авлигын төсөөллийн индекс гэж юу вэ?
- Транспэрэнси интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг гаргаж, тухайн улс оронд авлигын түвшин хэр байгааг зарладаг.
- Үнэлгээг зарлахдаа байр суурь, санал асуулга, нотлох баримт зэрэг 13 хүртэлх мэдээллийн эх үүсвэрийг харгалзан үздэг.
- Уг үнэлгээнд 2016 онд 176 улс хамрагддаг байсан бол 2017 оноос 180 болж нэмэгдсэн.
-
Монгол Улсын авлигын төсөөллийн индекс сүүлийн 8 жилд:
- 2016 он 176 орноос 87
- 2017 онд 180 улсаас 103
- 2018 онд 37 оноотойгоор 180 улсаас 93
- 2019 онд 35 оноотойгоор 180 улсаас 106
- 2020 онд 35 оноотойгоор 180 улсаас 111
- 2021 онд 35 оноотойгоор 180 улсаас 110
- 2022 онд 33 оноотойгоор180 улсаас 116
- 2023 онд 33 оноотойгоор180 улсаас 121
-
Авлигын индексээр сүүлийн 8 жил 34 байр ухарчээ.
- МАН 2016-2024 онд төрийн эрхийг барилаа.
- Тэднийг төрийн эрхээ хүлээн авахад манай улс авлигын индексээр 87-д жагсаж байсан бол одоо 121-д жагсаж, 34 байр ухарсан байна.
Авлигын индексээр ийнхүү ухрахад юу нөлөөлөв?
- Иргэдийн мэдэх эрхийг хангах байдал доголдож, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо буурсан.
- Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмж дутагдсан.
- Төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдон шалгахад халдашгүй дархан байдал нь хүндрэл үүсгэж байна.
- Шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн тогтолцоо сул
Сэтгэгдэл үлдээх