Цагдаагийн байгууллагын дөрвөн албан хаагч хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг мөрдөн шалгаж байна. Хохирогч нь насанд хүрээгүй иргэн. Хэрэгт холбогдсон дөрвөн алба хаагчийг ажлаас нь түр чөлөөлсөн тухай ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдэгдлээ.
Сэтгүүл зүйн зарчмыг баримтлан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүднээс манай редакц хохирогчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл дамжуулахаас татгалзаж байна.
Харин насанд хүрээгүй охидыг дээрх төрлийн гэмт хэргээс хамгаалах, хохирсон тохиолдолд сэтгэл зүйн эрүүл мэндэд нь дэм болох үүднээс бэлгийн эрх чөлөөний талаар мэдээлэл хүргэе.
Бэлгийн эрх чөлөө гэж юу вэ?
Бэлгийн харилцаа бол гараа угаадаг шиг энгийн зүйл. Харилцаа учир хэнтэй, хэзээ, хэрхэн, хаана гэдгээ шийдэх нь сонголт буюу эрх чөлөө. Энэ сонголтод хэн нэгэн гаднаас нөлөөлөх, шаардах, тулгах, ятгах нь өөрийн хүсэл зоригт нийцэж байгаа эсэхээ таньж мэдэх, эргэлзэх, эрсдэлээ даасан шийдвэр гаргаж чаддаг болсон цагаас бид энэхүү эрх чөлөөгөө эдлэх боломжтой болно.
“Тэр” цаг нь хэзээ вэ?
Хүний тархины Гипоталамус гэх хэсгээс 9-14 насанд эстроген болон тестостероген даавар ялгарч бэлгийн төлөвшсөн насанд хүрэхэд бэлтгэдэг. Төмсөг болон өндгөвчинд зориулагдсан эдгээр даавар цусны урсгалаар дамжин тархинд хүрнэ. Улмаар мэдрэлийн эсүүдэд нөлөөлж, мэдрэмж, сэтгэхүй, биеэ авч яваа байдал өөрчлөгддөг. Энэхүү үйл явцыг бэлгийн бойжилт гэх ба эсрэг хүйстэндээ татагдах зэргээр илэрнэ.
Бэлгийн бойжилтын үед бэлгийн хүсэл зоригоо илэрхийлмээр санагдах нь хэвийн бөгөөд гагцхүү дотнын итгэлтэй хүнтэйгээ мэдрэмжээ хуваалцах, бэлгийн харилцаа, зан үйлийн талаар насны онцлогтоо тохирсон, үнэн зөв мэдээлэл олж авах хэрэгтэй.
Бэлгийн харилцааны талаар ярих, сонсох, мэдээлэл авах нь ичмээр зүйл биш
Монгол Улсад бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд тодорхойлж, хэрхэн үйлдсэнээс шалгаалан хамгийн багадаа нэг, ихдээ бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан. Энэ төрлийн гэмт хэрэг 2022 онд 678 бүртгэгдсэн байна.
Австралийн Засгийн газар болон манай улсын “Хүйсийн тэгш эрх” ТББ-ын 2023 онд хийсэн судалгаанд бодит хэрэг дээр ажилласан шүүгч дараах байдлаар байр сууриа илэрхийлжээ.
Шүүгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс: Хүүхдийг яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох байдал өсөөд байна гэхээр хүүхдийн өөрийнх нь төлөвшөөгүй, цэвэр ариун байдал болон хүүхэд хүнд итгэмтгий, биеэ хамгаалах хэмжээний насанд хүрээгүй байна гэх мэтээр насанд хүрсэн хүнийг бодоход хохирох боломж ихтэй байгаад байна. Тиймээс хүүхдийг хохирогч болгохгүйн тулд хамгийн наад зах нь хүний бэлгийн амьдрал, эрх чөлөөний мэдлэгийг нас насанд нь тохирсон байдлаар олгох хэрэгтэй.
Дэлхий дахинд бэлгийн харилцааанд орох нас залуужиж байгаатай холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч нар энэ төрлийн мэдээлэлд нээлттэй хандаж, үр хүүхэд, залуу үеэ эрсдэлээс хамгаалах гүүр болох шаардлагатай байна.
Сексийн талаар ярих нь
Сургуулийн өмнөх нас: Бага насны хүүхдүүд биеийн хэсгүүддээ хүрэх нь элбэг байдаг бөгөөд хэрэв ийм зүйл тохиолдвол Та шодойдоо эсвэл бэлгийн эрхтэндээ хүрэхэд сайхан санагдаж магадгүй. Энэ нь хэвийн хөгжил.
“Сексийн талаар ярих нь: Эцэг эхчүүдэд зориулсан хөтөч” номыг бичсэн Австралийн зохиолч Ванесса Хамилтон: Хүүхдэд ямар нэг зүйл буруу байгаа, эрүүл мэндийн асуудал гарсан эсвэл хэн нэгэн тэднийг хохироож байгаа эсэхийг мэдээлэх үгийн сан хэрэгтэй. Иймд бид биеийн хэсгүүдийг нүд, хамар, чих, хөл, өвдөг, үтрээ, шодой зэргийг нэрлэж, бие махбодоо танихад нь тусална.
Мөн Автсралийн Виктория хот дахь Бэлгийн эрүүл мэндийн сургуулийн менежер Саманта Рэд: "Бид тэдэнд биеийнхээ эзэн, тэдний хувийн эрхтнүүд нь өөрсдөдөө зориулагдсан бөгөөд тэдний зөвшөөрөлгүйгээр хэн ч хүрэх эрхгүй гэдгийг заах ёстой” гэв.
Сурагч нас: Энэ үед хүүхдүүд нөхөн үржихүйн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахад бэлэн байдаг.
Ванесса Хамилтон "Хүүхдүүд хаанаас гардаг вэ?" гэсэн асуултад ингэж тайлбарла гэв. “Үр хүүхэдтэй болох олон арга байдаг. Үүнд тээгч эх, үрчлэн авах гэх мэт олон арга байдаг ч хамгийн түгээмэл арга нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүүхэдтэй болохыг шийдэх явдал юм. Тэд бие биенээ хүндэлж, хайрлаж, энэ тухай маш их ярьдаг бөгөөд бэлэн болмогц тэд хувийн газар, цагийг сонгох болно. Тэд бие биенээсээ таашаал авч, ихэвчлэн хувцасгүй байх бөгөөд бэлэн болмогц үтрээ нь шодойг хүлээн авах болно. Эр бэлэг эрхтэн нь эр бэлгийн эсийг хүргэж өгөх ба эр бэлгийн эс өндгөн эстэй уулзсанаар эмэгтэй хүний биед хүүхэд бий болно”
Өсвөр нас: Австралид хийсэн судалгаагаар 16-17 насны охидын бараг тал хувь, хөвгүүдийн гуравны нэг нь сүүлийн 12 сарын хугацаанд өөрт нь ямар нэгэн хүсээгүй бэлгийн харьцаанд орсон болохыг тогтоожээ.
“Дээрх аюулаас хамгаалах нь иргэн бүрийн үүрэг бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нар эдгээр харилцан ярианд хэдий чинээ нээлттэй байх тусам хүүхдүүдийнхээ хүлээн авч буй бусад мэдээллийг тэнцвэржүүлж чадна. Хэрвээ хүүхдүүдийн гол сурган хүмүүжүүлэгч нь ТикТок, телевиз, порнограф бол тэдэнд хүндэтгэлтэй, хайраар дүүрэн, халамжтай, баяр баясгалантай, тааламжтай, дотно уулзалтуудын талаар тустай мессежүүдийг хүлээж авдаггүй" гэж Ванесса Хамилтон хэлэв.
Сэтгэгдэл үлдээх