Ц.Элбэгдорж нарын улс төрчид нэр холбогдсон Ж.Эпштейнтэй холбоотой сонсгол маргааш болно

.Graph
2026-10-06

Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголыг маргааш буюу 10-р сарын 7-нд зохион байгуулах гэж байна. Олон улс даяар яригдаж байгаа Ж.Эпштейний хэрэгт Монгол Улсын нэр бүхий улс төрчид дурдагдсан учраас хүний эрх, эрх чөлөөг хангах сэдвийн дор сонсгол хийж мэдээллийг олон нийтэд ил болгох юм. АНУ-ын иргэн Ж.Эпштейнтэй холбоотой хэргийг шалгах, парламентын хүрээнд сонсгол явуулсан хэд хэдэн улс байдаг.

Үүнээс хамгийн өргөн хүрээг хамарсан сонсгол нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороо Сенатын Шүүхийн хорооноос хэргийн материалуудыг ил болгох, Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яамны албан тушаалтнуудыг оролцуулсан цуврал сонсголуудыг хийсэн.

Их Британи улсын Парламентын Гадаад хэргийн хороо хууль хяналтын байгууллагуудтай хамтран Ж.Эпштейнтэй холбоотой байсан улс төрчид болон язгууртнуудын асуудлаар сонсгол, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Францын Парис хотын прокурорын газраас Ж.Эпштейнтэй холбоотой бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээг Францын газар нутаг дээр шалгах албан ёсны мөрдөн байцаалтыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна.

Америкийн Виржиний арлууд мөн Ж.Эпштейний хувийн эзэмшлийн арлууд байрлаж байсан бүс нутгийн Хууль зүйн яамнаас Ж.Эпштейний хөрөнгө оруулалт, түүнд тусалж байсан банкуудын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой шүүхийн сонсгол, мөрдөн шалгалтуудыг хийсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe