Төв шуудангийн цаг зогсоод 20 гаруй хонолоо

.Graph
2026-10-12

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Төв шуудангийн барилгын цаг зогсоод 20 гаруй хоног өнгөрчээ. Нийслэлийн төвийн таних тэмдэг болсон уг цагийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн харьяа “Гэрэлтүүлэг чимэглэл” компани хариуцдаг байна.

Тус байгууллагаас тодруулахад, цагийг засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгслийг захиалсан гэх мэдээллийг өглөө.

Гэвч захиалсан сэлбэг хэзээ ирэх, цагийг хэдийд засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах нь одоогоор тодорхойгүй байна. Ийнхүү нийслэлийн төв талбайн ойролцоох, олон нийтэд цаг мэдээлдэг Төв шуудангийн цаг гурван долоо хоног орчим ажиллагаагүй хэвээр байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe