"Хатан туулаа аваръя" хөдөлгөөний идэвхтэн, нийгмийн сэтгэл зүй судлаач Г.Уянгаа Хотын дарга асан Х.Нямбаатар сэтгүүлчдийг мөнгөөр худалдан авч, хөдөлгөөний идэвхтэнүүдийг зохион байгуулалттай харлуулж байсан хэмээн хардаж, баримтуудыг өдөр бүр дэлгэж байгаа билээ.
Мөн Туул голыг хамгаалж, Туулын хурдны зам төслийг эсэргүүцэж байх хугацаанд "Шударга-10" хэмээн нэрлэгддэг 10 сайт нь нийслэлийн харьяа нэгжүүдээс олон сая төгрөг авсан гэж хардаж буй юм. Түүний өнөөдөр дэлгэсэн баримтуудыг жагсаан хүргэе.
- Эгүүр сайтын эзэн Ж.Мядагбадам нь Татварын ерөнхий газрын орчим баригдсан шинэ оффисын 6 давхрыг давхраар нь худалдаж авсан гэх мэдээлэл надад ирсэн. Ингээд харвал, тэрээр дор хаяж 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Сая доллартай хүн гэсэн үг.
- Ж.Мядагбадамын Төв аймаг дахь Алтанбулаг сумын газрын хажууд хөрш зэргэлдээх 2000 мкв газрыг Н.Өнөрцэцэг эзэмшдэг байна.
- Хотын дарга асан Х.Нямбаатарын удирдлага дор байсан нийслэлийн 30 агентлаг, нэгжээс 10 сайтын эзэн мөнгө авсан. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжээс тус сайтуудад тус бүр 8 сая төгрөг нэг өдрийн өгсөн. Энэ нь Хатан туулаа аваръя хөдөлгөөн болж байсан цаг хугацаатай давхцаж байгаа юм.
- Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлага газраас тус бүр 10 сая төгрөг өгсөн. Үүнд, Н.Өнөрцэцэгийн Ган үзэгтэн ХХК ч бий. Эдгээр сайтаар Туулын хурдны зам нь Туул голд ямар ч эрсдэл учрахгүй гэж мэдээлэл гарсан байдаг. Тэд нийлж 108 сая төгрөг авсан баримт нь байна.
- Дөрөвдүгээр сарын 2-нд сэтгүүлчдэд сургалт хийнэ гэж тус 10 сайт нь 200 сая төгрөг хувааж авсан. Уг гэрээг гуравдугаар сарын 30-нд буюу Хатан туулаа аваръя хөдөлгөөнийхөн сонсголд оролцож байх үед яаравчлан хийгдсэн гэрээ байна. Энэ өдөр мөн Хотын дарга асан Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагссан. Сэтгүүлчид энэхүү сургалтад ороогүй бол мэдэгдэх хэрэгтэй.
Эгүүрийн эзний хөрөнгө нь сая доллар давсан бол Н.Өнөрцэцэгийн хөрөнгө нь олон сая доллар давсан байх магадлалтай гэв. Тэр түүний хөрөнгүүдийг мөн жагсаав.
- Төрийн ордны хойно байрлах 6 давхар гоёмсог оффисын нэг давхар. Зах зээлийн үнэлгээ нь тэрбум төгрөг орчим,
- Баянзүрх дүүрэг дэх хоёр өрөө байр,
- Хан-Уул дүүргийн Гэрлүг хороололд байртай,
- Бага тойруу МУИС хичээлийн 4-р байрны замын эсрэг талын Z64 барилгад захиалга өгсөн,
- Хан хиллс хотхонд байртай,
- Зайсанд орон сууцтай,
- Хөдлөх хөрөнгө нь Land cruiser 300, Lexus 600. Эдгээрийг тооцоод үзвэл, сая доллараас лав давсан. Үүнийг ЦЕГ шалгах ёстой гэлээ.
Сэтгэгдэл үлдээх
уянгаа мундаг хүүхэн байнаа. төрөөс санхүүжиж ард иргэдийн эсрэг худлаа тархи угаасан мэдээлэл цацаж байгаа бол ингэж ухах нь зөв. АТГ-ын хийж чадаагүйг л хийж байна
эрд
Дэмжих үү?
1 0