Суурь тэтгэврийг 100-300 мянгаар нэмэх төсвийн тодотгол баталлаа

.Graph
2026-10-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг баталлаа.

Энэ удаагийн төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг болгож, татварын орлогыг нэг их наяд төгрөгөөр бууруулсан. Тэгвэл энэхүү татварын орлогын алдагдлыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаас нэг их наяд төгрөгөөр нөхөх юм. 

Ийнхүү тодотгол батлагдсанаар, ахмадын тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-ээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Мөн төрийн албан хаагчдын цалинг 651 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт олгох татаасыг 480 тэрбум төгрөгөөр нэмлээ. 

2026 оны төсвийн тодотголын санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 84 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe