Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатарын нөлөөгөөр Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам нийслэлд өөрийн болон хамаарал бүхий хүнийхээ нэр дээр 10 гаруй газар нэг дор гаргуулан авсан гэх мэдээллийг иргэн Г.Уянгаа дэлгэсэн юм. Энэ талаар даваа гарагт Ж.Мядагбадам мэдээлэл өглөө.
Ж.Мядагбадам:
Өнгөрсөн даваа гарагаас хойш эхэлсэн сошиал хөөс намжихгүй байсан тул миний хувьд хуулийн байгууллагат итгэсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд Х.Нямбаатараас эдгээр газрыг аваагүй тул иргэний хэргийн шүүхэд хандан нэр төрөө сэргээх боломжтой юм байна гэж бодсон. Мөн сошиал хэрүүлийг зэрэгцэн хийх тохиромжгүй гэж үзсэн учраас харзнаж байлаа. Харин өнөөдөр албан ёсоор иргэний хэргийн шүүхэд Г.Уянгаатай холбоотойгоор нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, уучлалт хүсэх нэхэмжлэх гаргаж байна.
Найман газрын хувьд дунд нь байгаа нэг газрыг 2018 онд Монгол Улсын иргэн газар эзэмших эрхийнхээ хүрээнд Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжаар авсан. Миний сошиалыг мэддэг хүмүүс намайг байнга л хээр хөдөөгөөр тэнээд явж байдаг гэдгийг мэдэх байх. Энэ газрыг 2012 онд хүүхдүүдтэйгээ салхинд гарч явж байгаад таарч дугуй, модон хайс зоогоод эзэмшиж авсан. Тойрсон газрыг 6 ах дүүгээс худалдаж авсан. Бусдын адил аргаар 4, 5 жил бичиг баримтаа хөөцөлдсөний эцэст газраа авч байсан. Харин тойрон байгаа бусад газрыг удаан харж явсан тул 2024 онд худалдан авсан. Сүүлд хоёр газрыг нь мод тарих зориулалтаар худалдан авсан. Бичиг баримт бүрдүүлэх зэрэг ажил нэлээн удаан явсны эцэст 2025 оны сүүлээр газар эзэмших хүсэлтээ бөөнд нь өгч, улмаар 2026 оны нэгдүгээр сард гэрчилгээ нь гарсан байдаг. Хэрэв би эдгээр газрыг үнэхээр хууль бусаар олж авсан бол ингэж ил гаргахгүй зүгээр нуучихсан байсан юм. Иргэн хүн газар эзэмших, өмчлөх, худалдах эрхийнхээ хүрээнд л авсан.
Иргэн Хүчитбаатарын нэр дээрх газар гэрлэлтээ цуцлуулсны дараа олгогдсон өмчийн мэдээлэл байсан. Тэдгээр газрын үнэлгээг би мэдэхгүй байна. Миний нэр дээрх найман газар ойролцоогоор 100 орчим сая төгрөг болж байгаа.
Сэтгэгдэл үлдээх