ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Берлин хотноо төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирснийг албан ёсоор угтан авлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн өнөөдөр Вилла Борсигт хийсэн уулзалтынхаа үеэр Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа онцоллоо.
2024 онд Герман, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тус айлчлалын үеэр хоёр улс улс төр, эдийн засаг зэрэг салбарт урт хугацааны, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх Стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор тохиролцсон юм.
Германы тал Монгол Улсыг улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, иргэний нийгмийн салбарт нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхолтой ойрын түнш хэмээн тодорхойллоо.
Түүнчлэн Монгол Улсыг олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжигч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог түнш орон болохыг онцолсон юм.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В Штайнмайэр албан ёсоор угтан авч төрийн тэргүүд ганцаарчилсан уулзалт хийлээ. Үүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В Штайнмайэр албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хоёр талын төрийн тэргүүд тун удахгүй хамтарсан мэдэгдэл хийнэ.
Сэтгэгдэл үлдээх