ITM Mongolia 2026 аяллын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд дотоод, гадаадын аяллын хөнгөлөлттэй санал, сугалаа, гэр бүлийн аяллын бүх сонголт нэг дор байгаагаараа онцлог юм.
Өвлийн амралт ойртож байна. Хүүхдүүдээ хаашаа аваачих вэ, төсөвтөө багтах ямар аялал байна, аль компанид итгэж захиалах вэ зэрэг асуултын хариуг олох гэж олон арван сайт, пэйж ухах шаардлагагүй боллоо. Энэ долоо хоногийн сүүлээр эдгээр бүх асуултын хариугаа нэг дороос авах боломж гарлаа.
ITM Mongolia 2026 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 10 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд, 09:00–17:00 цагт Мишээл Экспо төвд болно. Үзэсгэлэнд 300 гаруй байгууллага оролцож, 20 мянга гаруй зочин ирэх төлөвтэй байна.
Үзэсгэлэн дээр юу хийх вэ?
Илүү ихийг бага мөнгөөр авах аяллын ашигтай зөвлөмж
Байгууллага, салбарынханд зориулсан арга хэмжээ
Corporate Travel Connect: Топ 50 компанийн захиалагчидтай бизнес уулзалт. Монголын аялал жуулчлалын холбоо энэ жил анх удаа байгууллагын аялал, амралтын үйлчилгээг хөгжүүлэх зорилготой “Corporate Travel Connect” бизнес уулзалтыг зохион байгуулна. Тэргүүлэх 50 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл байгууллагын хэрэгцээнд нийцсэн аялал, амралтын үйлчилгээ санал болгож буй аялал жуулчлалын компаниудтай уулзана. Тэд үйлчилгээний төрөл, нөхцөл, үнийн санал, тусгай хөнгөлөлтийн талаар санал солилцож, шинэ хамтын ажиллагааны боломжийг нээнэ.
Future Tourism Forum. Энэ жил анх удаа болох форумд салбарын шинэ чиг хандлага, маркетинг, хиймэл оюун ухааны хэрэглээ, хөрөнгө оруулалтын сэдвээр илтгэлүүд хэлэлцэнэ. Мөн “AI Clinic”-ээр бизнесийнхээ AI-д бэлэн байдлыг үнэлүүлж, зөвлөгөө авах боломжтой. Форумд мэргэжлийн салбарынхан тасалбартайгаар оролцоно.
📍 Хаана: Мишээл Экспо төв
🗓 Хэзээ: 2026.10.23–25, 09:00–17:00
🎟 Үзэсгэлэн: Үнэ төлбөргүй · Форум: Тасалбартай
ℹ️ Мэдээлэл: Монголын аялал жуулчлалын холбоо · 99109816, 88460044 · info@travelmongolia.org
Сэтгэгдэл үлдээх