Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга боллоо

.Graph
2026-10-22

“Айчи-Нагоя-2026” Азийн зуны пара наадмын пара пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107кг төрөлд, Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. 

Э.Содномпилжээ эхний өргөлтөөр 231 кг , 2 дахь өргөлтөөр 236 кг, сүүлийн өргөлтөөр 246 кг шахаж  аварга боллоо.

Түүний Азийн пара наадмын дөрөв дэх медаль бөгөөд өмнө нь нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Монголын баг тамирчид тус наадмаас дөрөв дэх алтан медалиа гардаж байна.

Тус жинд Дэлхий, Азийн рекорд эзэмшигч Ираны тамирчин  Гарибшахи Али-Акабар эхний буюу 245 кг  шахалтаар  мөнгө, БНХАУ-ын Лю Жянь   227, 229, 231 кг шахаж  хүрэл медалийн эзэн болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe