Халловинаар хувирч болох киноны дүрүүд

.Graph
2026-10-22

Халловин буюу бидний нэрлэж заншсанаар аймшгийн баяр удахгүй болох гэж байна. Тус баяр нь жил бүрийн 10 дугаар сарын 31-нд болдог билээ. Халловины баяр нь 2000 гаруй жилийн өмнөх Кельтүүдийн (Төв Европчууд) “Samhain” хэмээх баяраас үүдэлтэй аж. Тухайн үед хүмүүс зуны улирал дуусаж, өвлийн улирал айлчлан ирэхийг бэлгэшээн энэхүү баярыг тэмдэглэдэг байжээ. Мөн тухайн өдрийн шөнө сүнснүүд дэлхийд айлчилдаг хэмээн итгэдэг байсан гэнэ. 

Үүний дараахан Христийн шашин дэлгэрэх үед “Samhain” баярыг “All Hallow’s Eve” хэмээн өөрчилсөн бөгөөд энэ нь явсаар өнөөгийн бидний мэддэг Halloween болсон юм.

Харин тус баяр нь орчин үед шашны утгаасаа илүү соёлын, хөгжилтэй баяр болсон бөгөөд албан байгууллага, найз нөхөд, гэр бүлийнхэнтэй хамт дуртай дүрдээ орж тэмдэглэдэг болсон юм. 

Иймд энэ жилийн халловинаар хувирч болох киноны дүрүүдийг санал болгож байна. 

  • Wuthering Heights киноны Heathcliff, Catherine Earnshaw нар 
  • Obsession киноны Nikki-гийн дүр 
  • Odyssey киноны Athena бурхны дүр 
  • Scream 7 киноны Ghostface-ийн дүр 
  • The Traitors киноны Claudia Winkleman-ийн дүр 
  • Kpop demon hunters  киноны Rumi, Mira, Zoe 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe