Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар байт харвааны эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

.Graph
2026-10-23

Япон улсад болж буй "Айчи Нагоя 2026" Азийн пара спортын наадмын байт харвааны эмэгтэй багийн төрөлд ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, ОУХМ Д.Сэлэнгээ нар хүрэл медаль хүртлээ. Тэд Ираны багийг 6:2-оор ялснаар Монгол Улсын багийн найм дахь медаль, хоёр дахь хүрэл медальтан болов. 

Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар 2025 онд БНСУ-ын Гванжу хотод болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хосын харвааны финалд БНСУ-ын багийг 6:0-ээр хожиж, дэлхийн аварга болсон билээ. 

Д.Сэлэнгээ маргааш ганцаарчилсан төрөлд финалын шатанд өрсөлдөх аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe