УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг баталлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн өргөн мэдүүлсэн "Нийслэлд 1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаар" Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл батлагдав. Дээрх түр хороо нь сонсгол зохион байгуулж Нийслэлд 1992-2025 оны хооронд олгосон газар олголтын зөрчил зэрэг олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй асуудлуудыг ил болгох юм.
Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Баатархүү ахалж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, С.Зулпхар, Б.Заяабал, М.Мандхай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, М.Сарнай, Ө.Шижир нар ажиллах аж.
Сэтгэгдэл үлдээх