Ц.Анхзул: Залуу гэр бүлийн хувьд орон сууцтай болохын тулд бусдын адил “түрээслээд өмчлөх орон сууцны төсөлд хамрагдах хүсэлт”-ээ өгч зээлд хамрагдсан

.Graph
2026-10-23

Иргэн Г.Уянгаа нэр цахиур.мн сайтын эрхлэгч Ц.Анхзулыг Нийслэлээс байр авсан хэмээн өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл тухайн мэдэгдэлтэй холбоотой байр авсан асуудал дээр сэтгүүлч Ц.Анхзул дараах тайлбарыг хийж ээ.

Ц.Анхзул: Иргэн Г.Уянгаа өнөөдөр “Хотын дарга Х.Нямбаатар сайтын эздэд байр тараасан, байр олгосон. Тэдний нэг нь Цахиур.мн сайтын эзэн Ц.Анхзулд байр олгожээ” хэмээн ярьжээ.

Ардчилсан нийгэмд амныхаа зоргоор ярих эрх чөлөө Уянгаад бий шиг, миний хувьд өөрийнхөө талаарх гүтгэлэгт тайлбар хийх эрх маань бас хуулиар олгогдсон. Г.Уянгаа “сэтгүүлчдэд нийслэлээс байр олгосон” хэмээн ярьснаараа “ямар ч мөнгө төлөлгүй, байр бэлгэнд авчихсан мэт” ойлголт олон нийтэд өгч, мэдээллийн манипуляци хийж байна. Яг ярьж байгаа шигээ наад асуудлаа хуулийн байгууллагад шалгуулаарай. Би бэлэн.

Бага насны гурван хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд орон сууцтай болохын тулд бусдын адил “түрээслээд өмчлөх орон сууцны төсөлд хамрагдах хүсэлт”-ээ миний нөхөр Б.Зоригбаатар 2022 онд гаргасан. 2023 онд түрээслээд өмчлөх орон сууцны зээлд хамрагдах батламж гарсан. Ингээд нийслэлийн Орон сууцны корпарацитай гэрээ хийж, манайх байртай болсон. Уянгаагийн зарлаж байгаачлан, БЗД-ийн 14-р хороо, Халдвартад байдаг байр. Г.Уянгаагийн бичиж байгаачлан, нөхөр маань NTV телевизэд жолооч хийж байсан нь үнэн. Жолооч байсан хүн орон сууцны зээлд хамрагдаж болдоггүй юм уу? Нөхрийн минь ажил мэргэжил, гэрийн минь хаяг байршлыг зарлаж суух эрх Г.Уянгаа чамд ямар хуулиар олгогдсон бэ?

Түрээслээд өмчлөх орон сууц гэдэг нь гэрээний дагуу орон сууцны корпарацид сар бүр мөнгөө графикийн дагуу төлж, төлөлт дууссаны дараа орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах төсөл. Энэ журмаар нь мөнгөө төлж, одоо ч тэр байрандаа амьдардаг.

Тухайн үед хотын даргаар Уянгаагийн нэр цохоод, ноцолдоод байгаа Х.Нямбаатар нь биш, Д.Сумъяабазар ажиллаж байлаа.

Буянт-Ухаа хотхонд, Хангай хотхонд гэгчлэн Засгийн газраас, нийслэлээс сэтгүүлчдийг байрны зээлд хамруулах төсөл үеийн үед хэрэгжсээр ирсэн. Үүний дагуу олон сэтгүүлчид зээлээр орон байртай болсон. Манай гэр бүлийн хамрагдсан түрээслээд өмчлөх орон сууцны зээл ч үүний л нэг. Түрээслээд өмчлөх зээлээр байртай болсныг маань сэтгүүлч мэргэжлээ ашигласан, давуу байдал эдэлсэн гэж ярьж байгаагаа баримтаар нотло!

Сэтгүүлч хүн, сайт эрхлээд явж байгаа хүн, түүний гэр бүл яагаад зээлд хамрагдаж, түрээслээд өмчлөх хөтөлбөрт багтаж, орон байртай болж болдоггүй юм бэ, би ямар хууль зөрчив, Уянгаа?

Харин чи миний гэр бүл рүү цөмөрч, хань нөхрийн минь хувийн мэдээлэл, гэр орны минь хаягийг олон нийтэд зарлаж байгаа үйлдэлд чинь хуулийн хариуцлага заавал хүлээлгэнэ!

Сэтгэгдэл үлдээх

За ёстой гоё хэллээ өөрөө. Танайх 3 хүүхэдтэй болохоор нийслэл харж үзээд таньд байр өгчээээдээ. Тэгэхээр Сумкагийн үёд та бас л шантаажаа хийж байжээ тэээ. Өлөн10

Билэг

Дэмжих үү?

2 0

Жирийн залуу гэр бүлд олддог боломж биш шүү дээ. Яалт ч гүй давуу талаа ашигласан л байна шдээ. Шалгуурт нь шууд нийцэхгүй л байна.

Зочин

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe