Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Н.Саруул, Ш.Ербол, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ.
Нэхэмжлэгчдээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” 18 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Тухайн хэргийг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх