Н.Алтанхуягийн хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

.Graph
2026-10-23

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон Н.Алтанхуяг, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг нарын 43 хүний хэргийг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн хуралдаанаар хэлэлцлээ. Н.Алтанхуягийн цагаадсан шийдвэрийг прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар давж заалдах шатны шүүх Н.Алтанхуягийн цагаадсан шийдвэрийг хүчингүй болгоод байсан юм.

Тэгвэл хэрэгт холбогдсон хүмүүс Улсын дээд шүүхэд гомдол гаргаж шүүх хурал өнөөдөр буюу 10-р сарын 23-нд явагдлаа. Дээд шүүхээс тэдний шүүхэд хандсан гомдол үндэслэлгүй тул хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хэлэлцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe