Сонгуулийн саналын хуудасны загвар ямар байх вэ

Ц.Чимэдцэеэ
2024-04-29

Монгол Улсын Их Хурлын гишүүнийг сонгоход 59 хоног үлдлээ. 126 гишүүнийг сонгох саналын хуудас ямар байх нь иргэдийн дунд өндөр хүлээлт үүсгэж байна

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 28-ны өдөр болно.

  • Иргэд энэ сонгуулиар анх удаа 76 биш 126 гишүүн сонгоно.
  • 78 гишүүнийг мажоритараар 13 тойрогт хуваан тус бүр 2-10 нэр дэвшигчийг сонгоно.
  • 48 гишүүнийг пропорционалиар буюу нь нам, эвслийн жагсаалтаар сонгоно. 
  • Сонгуулийн саналын хуудасны загвар эцэслэн батлагдаагүй байна. 

Сонгуулийн саналын хуудас яагаад чухал вэ?

  • Сонгуулийн саналын хуудасны загвар нь сонголтод нөлөөлөх боломжтой гэж улс төр судлаачид үздэг.
  • Тухайлбал, хамгийн эхэнд байгаа нэр дэвшигчийг сонгох магадлал өндөр байдаг гэж Дундад барууны улс төрийн шинжлэх ухааны нийгэмлэг тогтоожээ.

Манай улсын саналын хуудасны загвар ямар вэ?

  • Нэр дэвшигчдийг эрэмбэлэхдээ намынх нь УДШ-д бүртгүүлсэн оноор нь эрэмбэлэн жагсаадаг.
  • МАН-ын гишүүн хамгийн эхэнд, АН-ын гишүүн хоёрт гэж үргэлжилсээр бие даан нэр дэвшигч нар хамгийн сүүлд байна.
  • Саналын хуудаст ямар нэг зурган лого, тэмдэглэгээ огт байдаггүй. 

Улс төрийн намуудын төлөөлөл саналын хуудасны загварыг өөрчлөх санал гаргалаа

Шууд сонгох 78 нэр дэвшигчийн болон жагсаалтаар сонгогдох 48 нэр дэвшигчийн хуудас тусдаа буюу 2 саналын хуудастай байна. Саналын хуудаст дараах мэдээллийг багтаана.

  1. Нам, эвслийн лого 
  2. Нам, эвслийн урд талд дугаар тавих
  3. Нэр дэвшигчийн мэдээлэл, нэр, зураг

Одоогоор 30-аад нам эвсэл өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд ирүүлсэн.

Энэ жилийн сонгуулиар саналын хуудаст гарах эрсдэл

  • Олон нэр дэвшигчийн жагсаалтыг тогтож харах, унших, бодож сонгоход хүндрэлтэй байх
  • Цаг хугацаанд баригдан гүйцэд уншихаас зайлсхийж, эхэнд байгаа нэр дэвшигчийг автоматаар сонгох
  • Аль намын хэн билээ гэх үл ойлголцол үүсэх зэрэг.
  • Иймд СЕХ-оос саналын хуудасны загварыг эртнээс танилцуулж, мэдээлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe