Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газарт 10 дугаар сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түймэрт тусгай хамгаалалттай газар нутгийн 79.8 хувь нь шатсаныг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд 8 хоногийн дараа бүрэн унтраажээ.
Урьдчилсан дүнгээр нийт 528,765.5 га талбай түймэрт өртсөнөөс 468,965.7 га нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэр байжээ.
Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох энэхүү дархан цаазат газрын талаарх мэдээллийг хүргэж байна.
Монгол орны өөр хаана ч байдаггүй уур амьсгалтай
Монгол орны өөр хаана ч ургадаггүй 57 зүйл ургамал ургадаг
Монгол орны өөр хаана ч байдаггүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа тархсан
Эх сурвалж: Guide
Сэтгэгдэл үлдээх