Өсвөрийн уран бүтээлчдийн оны онцлох “Imagine” арт фестиваль тав дахь жилдээ зохион байгуулагдана

.Graph
2026-10-26

Өсвөр үеийнхнийг соёл, боловсролоор дамжуулан дэмжих, нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилготой “Гончигсумлаа сан” нь үйл ажиллагааныхаа цар хүрээг жил бүр өргөжүүлэн ажиллаж байна. Тус сангийн анхны төсөл болох “Imagine” гар зургийн уралдаан энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү онцлох ойг тохиолдуулан хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг дэмжих, уран бүтээлийг нь олон нийтэд хүргэх зорилгоор Степпелинк Холдинг болон AIC Степпе Аренатай хамтран “Imagine” арт фестиваль болгон өргөжүүлж байна.

“Imagine” гар зургийн уралдааныг арт фестиваль болгон өргөжүүлснээр хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг дэмжих, урлагаар дамжуулан нийгэмд эерэг үнэ цэн түгээхээс гадна ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагуудад нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, хэрэгжүүлж буй санаачилгаа олон нийтэд таниулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус уралдаанд 750 гаруй хүүхэд, залуус оролцож, өөрсдийн төсөөлөл, үзэл бодол, бүтээлч сэтгэлгээг уран бүтээлээрээ илэрхийлжээ. Энэ жил таван жилийн ойгоо тохиолдуулан уралдааны цар хүрээг тэлж, урлаг, технологи, бүтээлч оролцоог хослуулсан илүү өргөн хүрээтэй хөтөлбөрөөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Imagine” арт фестиваль болон гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол 2026 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд AIC Степпе Аренад болох бөгөөд энэ жилийн фестиваль дараах онцлог хөтөлбөрүүдтэй байна.

 Immersive дижитал арт үзэсгэлэнгийн хэсэг 

Фестивалийн онцлох хэсэг нь уран бүтээлийг дижитал технологитой хослуулсан immersive үзэсгэлэн байх юм. Энэ жилийн шилдэг бүтээлүүдээс гадна өмнөх дөрвөн жилийн хугацаанд хуримтлагдсан бүтээлийн санг дижитал хэлбэрт шилжүүлж, LED дэлгэцээр дамжуулан үзэгчдэд шинэ, сонирхолтой хэлбэрээр толилуулна. Ингэснээр хүүхэд, залуусын төсөөлөл, бүтээлч ертөнцийг илүү өргөн цар хүрээнд мэдрэх боломж бүрдэх юм.

 Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан орчин 

Фестивалийн хоёр өдрийн турш хүүхэд, залуус төдийгүй гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бүтээлч үйл ажиллагаа, сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдана. Мөн хамтрагч байгууллагуудын танилцуулга, мэдээллийн хэсгүүд ажиллаж, оролцогчид урлаг, боловсрол, бүтээлч сэтгэлгээтэй холбоотой олон талын мэдээлэл авах боломжтой.

“IMAGINE – ТӨСӨӨЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Imagine” гар зургийн уралдаан нь жил бүр “Imagine – Төсөөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд оролцогчдод өөрсдийн төсөөлөл, үзэл бодол, илэрхийлэхийг хүссэн санаагаа уран бүтээлээрээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог.

Энэ жилийн уралдаанд 15–19 насны хүүхэд, залуус оролцох боломжтой бөгөөд бүтээлээ дараах шаардлагын дагуу ирүүлнэ:

  • А3 хэмжээтэй ватом цаасан дээр усан будаг, харандаа, акрилк гэх мэт хүссэн техникийг ашиглан зурах;
  • Аккунток буюу ямар нэгэн хүрээ, жааз хийхгүйгээр бүтээлийн ар талд хар ватом цаас наан бэхжүүлсэн байна;
  • Чөлөөт ба бүтээлч сэтгэлгээг дэмжих тул аливаа бүтээлийг хуулбарлах, санаа авах, мөн AI ашиглахыг хориглоно.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 31-нийг дуустал сарын турш биетээр хүлээн авна. Орон нутгаас болон гадаадаас бүтээлээ илгээхээр бол бүтээл хүлээн авах хаягруу шуудангаар явуулна.

Бүтээл хүлээн авах байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 23-р байр, 1-р орц, 3-р тоот, “Гончигсумлаа сан” workshop.

НИЙТ 20 ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛНА

Уралдааны 5 жилийн ойг тохиолдуулан энэ жил шилдгээр шалгаруулах сурагчдын тоо болон шагналын санг нэмэгдүүлсэн бөгөөд нийт 20 сурагчийг сонгон шалгаруулна.

  •  Шилдэг 5 бүтээл: Тус бүр өргөмжлөл, 2,000,000 төгрөгийн шагнал, гарын бэлэг
  • Шилдэг 15 бүтээл: Тус бүр өргөмжлөл, 1,000,000 төгрөгийн шагнал, гарын бэлэг
  • Оролцогч бүрд: Бүтээлээ илгээсэн хүүхэд тус бүрд өргөмжлөл, гарын бэлэг олгоно.

ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ МЭРГЭЖЛИЙН УРАН БҮТЭЭЛЧИД, САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ШҮҮНЭ

“Imagine” гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг жил бүр дүрслэх урлаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд болон урилгаар оролцсон зочин шүүгчид шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  • Биате Дастел - Монгол дахь НҮБ-ын “Хүүхдийн сан”-ийн суурин төлөөлөгч
  • Б.Билгүүн - Broscode Publishing-ийн үүсгэн байгуулагч
  • Л.Мөнхзаяа - Зураач, график дизайнер
  • С.Марал-Од, Б.Халиун - FOUX хамтлаг ажиллах юм.

 Холбоо барих болон нэмэлт мэдээлэл: 

  • Зохион байгуулагч: “Гончигсумлаа сан”
  • Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 23-р байр, 1-р орц, 3-р тоот
  • Утас: +976 90910616, 94940829

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe