П.Наранбаяр: Х.Нямбаатар гэр хорооллыг устгана гээд бүр тунхаглачихсан явна

.Graph
2024-04-29

НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяртай ярилцлаа. 

-Хоёулаа шууд гол асуудал руугаа оръё. Таныг Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хувийн компаниудын ашиг сонирхлыг шургуулж байгаа гэх юм. Таны ямар үйлдэл ийм яриа гарахад нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

-Энэ бол гүтгэлэг. Оруулж ирсэн ч үйлчилгээнд гаргаагүй байгаа 267 автобус байна. 

-Шинэ автобус юм уу?

-Тийм ээ. Арванхоёрдугаар сарын сүүлээр оруулж ирсэн автобусаа одоо хүртэл дөрвөн сарын хугацаанд гаргаагүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгтэл Офицеруудын ордонгоос цаашаа Хужирбулан руу явъя гэхэд 30-40 минут хүлээж байна шүү дээ. Тиймээс бэлэн байгаа 267 автобусаа тараагаач ээ гэдэг шаардлагыг тавьсан. Тэгсэн чинь намайг ингэж хардаад байгаа юм. 

Нийтийн тээврийн зах зээл дээр 16 ААН бий. Үүний 13 нь одоо ажиллаж байна. Нөгөө 3 нь ногоон автобус оруулж ирсэн Тэнүүн-Огоогийн хамаарал бүхий компани юм. Хувийн компаниуд бидэнд автобус өгөөч, чиглэлүүдэд гаргая гэхээр өгөхгүй. Тэр компаниуд үнэгүй авъя гээгүй шүү дээ. 7 жилийн лизингийн гэрээ байгуулаад үнийг нь бүрэн төлөөд, дээр нь нэмээд 3 хувийн лизингийн хураамжийг төлье гэсэн. Тэгсэн энэ мөнгө нь Нийтийн тээврийн газарт нь биш Улаанбаатар хөгжлийн корпорац гээд их сонин газар руу очиж байна. Тэрэнд нь нэг залуу суучихсан, автобуснуудыг хуваарилах ажлыг бүгдийг нь шийддэг. Тэр нь хэлэх, хэлэхгүй юм ярьж байдаг ийм л байдалтай л байна. 

-Хотын удирдлагууд ер нь ямар тайлбар өгдөг юм бэ. Яагаад тэр автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй байгаа юм?

-Нэгд, жолооч байхгүй гэсэн. Хоёрт бол тээврийн байцаагч нь бүрэн үзэж амжаагүй гэсэн. Жолооч байхгүй, дутагдалтай байна гээд байгаа ч хувийн компаниуд нь мөнгөө ч төлье, жолооч нь бэлэн байна аа гээд байхад өгөхгүй байна. Уг нь автобусаа хурдан хурдан өгөөд маршрут дээрээ гаралтыг нэмээд ядахдаа нэг автобус хүлээх хугацааг 15 минут, 10 минут дотор оруулж ирэх хэрэгтэй. Тэрийг л би шаардаад байгаа юм. 

-Сая хотын дарга автобусны жолооч нарын цалинг нэмээд ажлын байрыг нь зарлаад маш олон хүн хандлаа гээд мэдээ яваад байгаа шүү дээ?

-500 хүн орж ирлээ гээд.

-Тийм.

-Хотын дарга амандаа орсноо яриад л араас нь албаныхан нь гүйцэхгүй байна. Бэлэн жолоочтой байгаа хувийн аж ахуй нэгжүүдэд автобусыг нь хурдан өгөх хэрэгтэй. Тэд нар чинь нэмж авъя, мөнгөө өгье, төлье гээд байхад л өгөхгүй гээд. Энэний цаана нийтийн тээврийг төрийн байгууллага л хийх ёстой, хувийн аж ахуйн нэгжийг шахан гаргана аа гэсэн ийм бодлого явж байна. Үүнийгээ ч хотын дарга өөрөө тунхагласан. Гэтэл Засгийн газрын 2007 оны байна уу, 2008 онд гаргасан тогтоол бий. Хувийн аж ахуйн нэгжийг оролцуул аа, энэ салбар руу оруулж ир гээд. Энэнийхээ эсрэг явж байгаа байхгүй юу. 

-Энэ тогтоолыг сануулаад байгаа учраас таныг магадгүй хувийн компаниудын ашиг сонирхлыг энэ салбар руу шургуулж байна гэж ярих шалтгаан болж байгаа гэсэн үг үү?

-Хувийн компанийн ашиг сонирхол ерөөсөө биш иргэдийн ашиг сонирхол байхгүй юу. Иргэдийн хувьд бол хэн нь үйлчлэх нь ерөөсөө хамаагүй шүү дээ. Автобус нь л 15 минутын дотор ирдэг байх хэрэгтэй. Энэ л чухал. Тэрийг л би хэлээд байгаа юм. Өмнө нь 2009 оноос хойш 400 автобус авсан байдаг юм билээ. Тэрний мөнгийг бол өгөөгүй. Өгөөгүй гол компани бол энэ Тэнүүн-Огоо. Ихэнх автобусыг нь дангаараа авсан. Манай нийслэлийн өмчтэй автобус компаниуд бас төлөөгүй. Төлөөгүй л байхгүй юу.

-Та бол метротой болохыг дэмжиж байгаа биз дээ?

-Дэмжиж байгаа. Ер нь бол LRT-ийг ч дэмжиж байсан. Яагаад гэвэл нийслэлийн зорчигч тээвэр бол төрөлжих ёстой юм. Зөвхөн автобус явна гэж байхгүй. Төрөлжилт нь олон байх тусмаа хүний өмнө сонголт ихтэй. Тэгвэл машинаас татгалзсан нийгэм бий болно шүү дээ. Ер нь бол тэр 730 мянган дугаараар хязгаарласан нь бол маш буруу бодлого. Одоо нөгөө номерын бизнес цэцэглэж эхэлж байгаа байхгүй юу. Гар утасны номер зардаг шиг. Улаанбаатар хотын яг одоо энэ төв зам дээр 230 мянган машин зэрэг гарчхад 0 түгжрэл бий болж байна. 730 гэсэн тоонд ямар логик уялдаа байна вэ. Шинээр машин худалдан авах гэсэн хүсэлтэй залуу гэр бүл, дундаж орлоготой гэр бүлээ шууд ниргэсэн шийдвэр. Дандаа л ийм юм хийж байна шүү дээ. 

-Хотын ажлыг зөвхөн Бага тойрог дотор л өрнүүлээд байдаг, Бага тойргоосоо ерөөсөө гарч өгдөггүй хотын зах руугаа ерөөсөө ажил нь очдоггүй гэдэг шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Жишээлбэл, нийслэлийн төсөвт гэр хороолол руу дэд бүтэц татахад ердөө 24-хөн тэрбум. Нийслэлийн хүн амын 50 хувь амьдардаг гэр хороолол руу дэд бүтэц татахгүй байж урагшаа л дэд бүтэц татаад байх юм. Богд уул тал руугаа арай орлого өндөртэй тал руугаа дэд бүтэц татаж байна. Тэгээд гэр хороолоо орхичихсон. За тэгээд бүр гэр хорооллоо яах юм бэ гэсэн чинь наад гэр хорооллыг чинь устгана гэж байгаа юм. Шууд орон сууцжуулна. Тэрийгээ бүр тунхаглаад л. 

Гэтэл “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг нэг групп байна. 400 мянган хүнтэй групп. Газар дээрээ хүн амьдарна аа гэдэг чинь бизнесийнхэнд боломж бий болгоно. Тэр газраа барьцаалаад бизнесийн зээл авч болно. Тэр газар дээрээ үйлчилгээ эрхэлж болно. Тэр газар дээрээ ЖДҮ, ялангуяа жижиг засварын цех мех гээд газар байна. Ингэж л хөгжүүлнэ шүү дээ. Гэр хороололд бол өнөөдөр тийм ногоон зээл, зээлүүд ийм юм байж байвал хүмүүс чинь ажлын байраа би болгоод өөрсдөө явчихна. Тэгэхээр гэр хороолол гэдэг бол Улаанбаатар хотын бас нэг соёлын нэг хэсэг. 

Дээр нь нэмээд энд хөрсний бохирдол, агаарын бохирдлыг нь шийдвэрлэсэн дэд бүтцийг нь татаж өгөөд түүн дээр ЖДҮ-үүд хөгжиж эхлэх юм бол гэр хороолол өөрөө хөгжинө. Японы Жайкагийн явуулсан нэг судалгааг харж байхад гэр хороололд байж байгаад дахин төлөвлөлтөд ороод орон сууцанд орсон хүмүүс сэтгэл ханамжгүй байна гэнэ. 

-Сонин мэдээлэл байна. Гэр хороололд байж байгаад тохиролцоод, газраа чөлөөлж өгөөд, орон сууцанд орлоо энэ хүний амьдралын чанар дээшиллээ гэж боддог шүү дээ?

-Орлого буурсан гэж хариулсан байвал яах вэ. Иргэд хашаандаа машинаа тавьчихдаг байсан одоо гараашны зардал гэж гарна. СӨХ-ны зардлаас эхлээд өрхийн зардал өндөр болчихлоо гэсэн. Орлого буурлаа гэсэн. Ийм хариулттай хүн бараг харж байхад 60 хувьтай байсан.

Үргэлжлэлийг...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe