Реал Мадридын довтлогч Килиан Мбаппэ нэгэн подкастанд оролцохдоо өөрийг нь эвлүүлсэн зургуудыг тайлбарлахдаа "Хятадын дарангуйлагч" гэж нэрлэн ихэд инээлдсэн байна.
Зураг нь БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдуны нүүрэн дээр Мбаппэгийн нүүрийг орлуулсан эвлүүлэг зураг байж. Үүнээс болж урд хөршид К.Мбаппэгийн зураг, нийтлэл, рекламны самбар, реклам бүрт нэрийг нь ч дурдахыг хориглосон байна.
Франц тоглогчтой Хятадын өмнөд хэсэгт байрладаг спортын ундаа үйлдвэрлэгч Донгпенг болон Хятадад сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай Өвөр Монголын Менгниу компани хамтын ажиллагаагаа цуцалсан байна.
Хятадын төрийн төв хэвлэл China Media Group мэдэгдэлдээ Испанийн лигийн ерөнхийлөгч Хавьер Тебасаас мягмар гарагт захидал хүлээн авсан бөгөөд тэрээр Мбаппегийн зан авирыг буруушааж, уучлалт гуйсан гэж мэдэгджээ.
Хятадын Медиа Групп дараах байдлаар хариу өгсөн: "Эхлээд албан ёсны уучлалт гуйх ёстой, эс тэгвээс юу ч хэлэлцэхгүй" гэж CMG мэдэгджээ.
27 настай тоглогч Твиттер дээр нөхцөл байдлын талаар: "Би саяхан ярилцлагын үеэр өөрийнхөө зургийг хараад хариу үйлдэл үзүүлсэн. Миний хэлсэн үг "зүгээр жөк" байсан бөгөөд энэ нь Хятадын ард түмнийг гомдоосондоо хүн бүрээс уучлалт гуйж байна" гэжээ.
Гэтэл саяхан NIKE-аас салж ON брэндийн нүүр царай болоод байсан Мбаппэгийн энэ хэрэг Швейцарын спорт хувцас үйлдвэрлэгч компанид том хохирол болж байна. Ази болон далайн орнуудад 80 хувиа борлуулдаг компаний хувьцаа ердөө тал өдрийн дотор Wall Street дээр 3.5% аар унажээ. Гэтэл компани Мбаппэгийн нэрийн шинэ загваруудаа 2027 онд танилцуулж худалдаанд гаргахаар төлөвлөж байжээ. On брэнд нь Хятад улсад 80 орчим салбар дэлгүүртэй бөгөөд оны төгсгөлд 100-д хүрэх зорилттой байж.
Сэтгэгдэл үлдээх