2026 оны Үндэсний их баяр наадамд барилдах хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн ч ирж барилдаагүй бөхчүүдэд МҮБХ-оос ёс зүйн зөрчил гаргасанд тооцож барилдах эрхийг нь нэг жил хоёр сарын хугацаанд хасах шийдвэр гаргалаа.
Ёс зүйн зөрчил гаргаж эрхээ хасуулсан бөхчүүд:
1. Улсын начин Б.Баатарцол
2. Аймгийн арслан О.Өлзиймөнх
3. Аймгийн арслан Ж.Батбилэг
4. Аймгийн заан М.Баярмандах
5. Аймгийн харцага Ч.Дагвадорж
6. Аймгийн начин Ш.Билгүүндалай
7. Аймгийн начин Б.Баяраа
8. Аймгийн начин П.Цэвэгжав
9. Аймгийн начин О.Ерболсын
10. Аймгийн начин Б.Гүррагчаа
11. Сумын заан Л.Гансүх
12. Сумын заан Ц.Энхбаяр
13. Сумын заан А.Анхбаяр
14. Сумын заан Ж.Балжинням
15. Сумын заан Э.Энхцаг
16. Сумын заан Д.Батсүх
17. Сумын заан С.Тэмүүлэн
18. Сумын заан Н.Мягмарсүрэн
19. Сумын заан Т.Түвшинжаргал
20. Сумын заан Д.Худабек
21. Сумын заан Ц.Отгонбаяр
22. Сумын заан Ц.Түмэндэмбэрэл
23. Сумын харцага Б.Энэрэл
24. Сумын начин О.Одбаяр
25. Сумын начин Т.Сумъяабазар
Эдгээр бөхчүүдийг тэгш ой тохиосон жил барилдах хүсэлтэй олон бөхчүүд байсан ч бүртгүүлсэн атлаа барилдаагүй. Өөр бусад бөхчүүдийн барилдах боломжийг хаасан, дараа дараагийн даваануудын ам, оноолтын нөхцөл байдалд нөлөөлсөн, Монгол төрийн наадмыг үл хүндэтгэсэн гэж Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл үзжээ. Мөн хэн нь ч албан ёсны тайлбарыг биеэр болон бичгээр ирүүлээгүй зэргийг харгалзан үзсэн байна.
Сэтгэгдэл үлдээх