Үндэсний их баяр наадмыг Дархан-Уул, Багахангай дүүрэгт тэмдэглэсэн наадмын хүчит бөхийн барилдаанд барилдаж байгаад барилдаанаа дуусгалгүйгээр 4, 5-ын даваанаас хаяж явсан нэр бүхий бөхчүүдийг МҮБХ-ноос Ёс зүйн дүрмийн 3.4-р зүйлийн заалтуудыг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасанд тооцлоо. Эдгээр бөхчүүдээс Улсын заан Ц.Мягмарсүрэн Ёс зүй, сахилга хариуцлагын хороонд биеэр болон бичгээр ямар нэгэн тайлбар ирүүлээгүй учраас 24 сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцуулахыг хориглосон байна. Харин үлдсэн зургаан бөх тайлбар ирүүлснийг харгалзан үзэж есөн сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцуулахыг хориглож шийдвэрлэжээ.
Ёс зүйн зөрчил гаргаж есөн сарын хугацаанд эрхээ хасуулсан бөхчүүд:
1. Улсын начин Г.Дармаажанцан /4-ийн даваанаас орхисон/
2. Аймгийн арслан Б.Тайван /4-ийн даваанаас орхисон/
3. Аймгийн арслан Х.Болдбаатар /4-ийн даваанаас орхисон/
4. Аймгийн арслан Б.Даваадалай /4-ийн даваанаас орхисон/
5. Аймгийн хурц арслан С.Очирбат /4-ийн даваанаас орхисон/
6. Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр /5-ын даваанаас орхисон/
Эдгээр бөхчүүд есөн сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдах эрхээ хасуулснаар ирэх жилийн наадмаар барилдах боломжгүй болж байна.
Сэтгэгдэл үлдээх