Дорнод аймгийн Халх гол суманд байрлах Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой асуудалд Засгийн газар сүүлийн хэд хоног ач холбогдол өгөн ажиллаж байна. Анх гал гарах үед манай улсын төрөөс дуугардаг хүн байхгүй байсан болов ч олон улс анхаарлаа хандуулж ирэх үед хурлаар авч хэлэлцсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг үүрэг болгосон өдрөөс хоёр хоногийн дараа Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайдын зүгээс Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд сануулаад өнгөрсөн бол 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсийг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгосон. Нөмрөгийн ДЦГ-ын 587 мянга 744.1 га газраас 448 мянга 993.6 га нь буюу 76.4 хувь нь түймэрт өртөж Монгол Улсын дархан цаазат газарт амьдардаг ан, амьтан, газар нутагт ноцтой хохирол учраад байгаа билээ. Түймэр гарах шалтгааныг анхлан тавьсан Мобиком корпорацийн зүгээс хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн. Мөн Япон улсад үйл ажиллагаа явуулдаг толгой компаниас ч гэсэн хамтран ажиллахаа илэрхийлж Японы ЗГХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору манай улсын Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн юм. Япон улсын хувьд Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймэртэй холбоотой олон улсын хэвлэлүүдээр ихэд шүүмжлүүлж байгаа. Ялангуяа БНХАУ болон БНСУ тэднийг хариуцлага хүлээх ёстой хэмээн шахаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх
Халхгол гэж сум Дорноговийнх биш!!!
С
Дэмжих үү?
0 0