Дагавар хүүхдээ хүчирхийлж амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноожээ

.Graph
2026-10-28

Одоогоос гурван жилийн өмнө нэгэн аймшигтай хэрэг нийгмийг цочроож байсан нь М.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан хэрэг. Улмаар М.Э нь энэ үйлдлээ нуухын тулд хүүхдийг үхтэл нь зодож амь насыг нь хохироосон юм. М.Э нь мэдүүлэгтээ хүүхдийг үгэнд ордоггүй гэж удаа дараа хэрцгийгээр харьцаж байсан нь мөрдөн шалгалтын явцад ил болсон байдаг. Ийм үйлдэл гаргаж байхад төрсөн ээж Ц.Л нь асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлээгүй гэж мөн буруутгагдсан юм. Ингээд энэ оны зургаадугаар сарын 9-нд шүүх тухайн хэргийг хэлэлцэж М.Э-г дагавар хүүгээ хүчиндэхийг завдаж, улмаар зодож амь насыг нь хохироосон гэж үзэн бүх насаар нь хорих ял оноосон бол төрсөн эх Ц.Л-ийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэн хоёр жилийн хорих ял оноожээ. Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe