"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хулан, энэ оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскатай дагах барилдаан хийж, оноогоор цэвэр ялав. Тэрбээр Беларусийн Ирина Курочкинатай хүрэл медалийн төлөө хүч сорих юм. Мөн 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Литвийн Камиле Гаукайтетэй хүч сорьж, оноогоор цэвэр яллаа. Түүний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий 3 медальтай, Киргызстаны Айпери Медет Кизытэй өрсөлдөнө. Ийнхүү 21:00 цагаас Монголын 3 бөх медалийн төлөө барилдахаар боллоо.
Сэтгэгдэл үлдээх