Зул сарын хатан хаан Мэрайя Кэри 2026 оны “It’s Time” бичлэгээ цацлаа

.Graph
2026-11-02

Зул сарын хатан хаан гэгддэг алдарт дуучин Мэрайя Кэри жил бүрийн уламжлалаа үргэлжлүүлж, 2026 оны “It’s Time” бичлэгээ 11-р сарын 1-нд цацлаа.

Түүний “All I Want for Christmas Is You” дууг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Энэхүү дууг эгшиглүүлсэн Мэрайя Кэри Халловуны баяр дуусмагц Зул сарын улирал эхэлж буйг зарласан богино хэмжээний бичлэг хийдэг уламжлалтай билээ.

Энэ жилийн бичлэгийн эхэнд тэрээр 1995 онд гаргасан “Someone’s Ugly Daughter” цомгийн “Hermit” дууг алтернатив рок хэв маягаар дуулж буйгаар дүрсэлж, улмаар шөнө дунд болж 12 цаг болоход “It’s time!” хэмээн зарлаж, алдарт “All I Want for Christmas Is You” дуугаа эгшиглүүллээ.

Өнгөрсөн жил уламжлалт бичлэгээ “Sephora” брэндтэй хамтран гаргасан нь үзэгчдийн шүүмжлэл дагуулж байсан бол энэ удаад Sol de Janeiro брэндийн Cheirosa 62 үнэртэнг сурталчилгаандаа багтаажээ.

“All I Want for Christmas Is You” дуу нь 1994 онд анх олны хүртээл болсон бөгөөд Billboard Hot 100 жагсаалтын тэргүүн байрт нийт 22 долоо хоног бичигдсэн амжилттай.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe