Энэ бямба гарагт МАН-ын Нийслэлийн намын хорооны 36 дугаар бага хурал явагдана. Энэ хурлаар хэлэлцэх гол асуудал нь Нийслэлийн намын хорооны даргыг сонгох юм. Үүнтэй холбоотой дараагийн Намын хорооны дарга хэн байх вэ гэдэг асуулт олны дунд гарч эхлээд байна.
Одоогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Тэгвэл МАН дотроо Б.Пүрэвдагвыг Нийслэлийн намын хорооны дарга болгохоор тохирсон нь тодорхой болж байх шиг байна. Учир нь түүнтэй өрсөлдөх боломжтой ганц хүн гэгдээд байсан Э.Бат-Амгалан нэр дэвшихгүй, намын шийдвэрийн дагуу Б.Пүрэвдагвыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Одоогоор Нийслэлийн намын хорооны даргын албан тушаалыг Канад улсад боловсролоо дээшлүүлэхээр очсон Х.Нямбаатар хашиж байгаа билээ. Х.Нямбаатар дараагийн Нийслэлийн намын хорооны даргад тамгаа өөрийн биеэр шилжүүлж өгөхгүй нь тодорхой болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэглэмийн талаар идэвхтэй ярьж байгаа тэрээр Ерөнхийлөгчийн огцорсны дараа эх орондоо ирнэ гэсэн юм. 11-р сарын 7-нд МАН эхлэлээсээ дуустал зураглал, шийдвэр нь гарчихсан хурлыг ёслол болгон явуулснаар дуусах нь ээ.
Сэтгэгдэл үлдээх