М.Онон: Төрийн албан хаагч надад бэлэн гаргаад өгөх 10 сая төгрөг алга

.Graph
2026-11-03

 

Бусдад 10 сая төгрөг гаргаж өгсөн гэх дүрс бичлэгт нэр нь дурдагдаад буй “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж, мэдээлэл өглөө. Тэрбээр нэн тэргүүнд “Та бүхэн  нийтийн сүлжээнд мэдээллээ цацахдаа нягталж, үнэн зөвийг ялгаж салгаж, бат эх сурвалжаас тодруулж байж мэдээлээч гэж хичээнгүйлэн хүсье” гэв. Улмаар “Төмөр замын байгууллагын дарга нар цалин мөнгөний хувьд хэр байдаг вэ, нэг эмэгтэйд 10 саяыг шилжүүлэх боломжтой байдаг уу” гэх асуултад “Хэцүү шүү дээ. Төрийн албан хаагч надад бэлэн гаргаад өгөх 10 сая төгрөг алга. 10 сая гэдэг их мөнгө” хэмээн хариулсан. Улмаар нэр холбогдсон асуудалтай холбоотой бичлэг баримтууд гаргахад бэлэн, татгалзах зүйл алга. Гол нь холбогдох хуулийн байгууллагууд зөвшөөрөл өгөх байх. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Та бүхэн анзаарсан бол бичлэг дээрх хүн надаас шал өөр. Би тухайн өдөр гэр бүлтэйгээ байсан. Үүнийг гэрчлэх камерын бичлэг, өөр баримтууд ч бий. Үүнээс болж хоёр өдөр нойргүй явлаа. Холбогдох байгууллагууд дүрс бичлэгт хэн гарсныг тодруулах байх. Би уг асуудалд холбогдолгүй нь угаасаа тодорхой болно. Энэ бол илт гүтгэлэг. Би одоо үүнийг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс рүү орж холбогдох мөрдөгчтэй нь уулзана хэмээсэн.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe