Үйлдвэрлэлийн стандартаар олон улсад түүчээлдэг Kirin компани нь шар айргийн салбарт олон жилийн туршлагатай АПУ компанийг Монголын зах зээл дэх урт хугацааны стратегийн түншээрээ сонголоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АПУ компани Японы тэргүүлэгч шар айргийн брэндүүдийн нэг Kirin Ichiban-ийн задгай шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, Японы дээд зэрэглэлийн шар айргийн соёл, амт чанар, хэрэглээний шинэ туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Kirin Ichiban нь Японы нягт нямбай урлах ухаан, чанарыг эрхэмлэх философийн тод илэрхийлэл. Учир нь тус брэндийн онцлог бол ICHIBAN SHIBORI буюу анхны шахалтын технологи юм. Өөрөөр хэлбэл, исгэх явцад гарган авсанэхний шахалтыг ашиглаж, баялаг атлаа зөөлөн, тэнцвэртэй шар айргийн амтыг бүтээдгээрээ онцлогтой.

Хоёр компанийн хамтын ажиллагаа нь бүтээгдэхүүний борлуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд Монголын шар айргийн соёлыг хөгжүүлэх, задгай шар айргийн чанар, үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэх, мэргэжлийн мэдлэг, туршлагаа хуваалцах урт хугацааны хамтрал байх юм. Япон шар айраг үйлдвэрлэлийн ноу-хау, дэлхийн стандартыг АПУ компанийн мэдлэг, олон жилийн туршлагатай нэгтгэснээр Монгол улсад шар айргийн соёлын шинэ хуудас ийнхүү нээгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх