Он гарсаар эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт хэргийн 34 хувь буюу 15,628 нь залилах гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 53.7 хувийг илрүүлснээ цагдаагийн байгууллага мэдээлэв.
Залилах гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас 218.7 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж чаджээ. Мөн 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлсэн гэнэ.
Нийт залилах гэмт хэргийн 11,939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Үүнээс:
| 1 | Бараа үйлчилгээ захиалж | 3798 |
| 2 | Бусдын цахим ашиглан | 2060 |
| 3 | Тээврийн хэрэгсэл,сэлбэг захиалга | 1447 |
| 4 | Телеграмм | 1367 |
| 5 | Лайв, сугалаа, мөрийтэй тоглоом | 1289 |
| 6 | Валют арилжаа | 310 |
| 7 | Хандив тусламж | 112 |
| 8 | Зээлтэй холбоотой | 371 |
| 9 | Ажил, сургууль | 59 |
| 10 | Бусад | 1126 |
Бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
1."Онлайн алтны захиалга" гэх нэрийдлээр баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд үнээр зарна гэх утгатай зар байршуулж 200 гаруй иргэнд 10 тэрбум;
2.“Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэх утгатай зарыг байршуулж 312 орчим иргэнээс 18.9 тэрбум төгрөгийг залилж, хохирол учруулсан 2 бүлгийн 5 иргэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл үлдээх