Цагдаагийн байгууллагаас иргэдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор залилагчийн ашигласан дансыг царцаах, барилт хийх зорилгоор “Антискам” төв хэлбэрээр 24 цагаар ажилладаг. Гэвч зальт этгээд залилсан мөнгөө гадаад руу гаргадаг тул олдох магадлал тун бага.
Өөрөөр хэлбэл, цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэрэг нь хэзээ ч нэг дансаар үйлдэгддэггүй, хэд хэдэн дансныг богино хугацаанд дамжин виртуал хөрөнгө болгон хувиргаж гадаад улс руу гаргадаг. Мөн Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдтэй хамтарч цахим хэтэвчинд хязгаарлалт тогтоож байна.
Цагдаагийн байгууллага, Монгол банк, Улсын ерөнхий прокурортой хамтран
- 2024 онд 13,2 тэрбум,
- 2025 онд 15,9 тэрбум,
- 2026 онд 15,1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж чаджээ.
Сэтгэгдэл үлдээх