Hwasa гурав дахь удаагаа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзлаа

Д.Халиунаа
2026-11-06

Солонгосын алдарт дуучин Hwasa хэдхэн цагийн өмнө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Гурав дахь удаагаа Монголд ирж буй Hwasa анх 2015 оны зургаадугаар сард “MAMAMOO” хамтлагийн бүрэлдэхүүнээрээ ирж байжээ. Харин 2025 оны хоёрдугаар сарын 14-нд бие даасан уран бүтээлчийн хувиар хоёр дахь удаагаа иржээ. 

Түүний 2025 онд гаргасан “Good Goodbye” дуу өнгөрсөн зуны хит дуу болж, БНСУ-ын хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан юм. Мөн 2025 онд Billboard сэтгүүлээс гаргасан шилдэг 25 K-pop дууны жагсаалтын гуравдугаарт бичигдсэнээс гадна “Billboard Korea Hot 100” жагсаалтын нэгдүгээрт жагсжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe