Т.Даваадалай: Миний эрхийг хангаж, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү

.Graph
2026-11-11

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Тодорхой хэлбэл,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өглөө эхэлсэн уг хуралдааны үеэр Т.Даваадалай “Миний эрхийг хангаж, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү” хэмээн хүсэлт гаргажээ.

Түүнтэй хамт түүний дүү Т.Мөнхдалай болон А.Ербол, Н.Билгүүн нарыг хамт шүүж буй. Шүүхээс Т.Даваадалайг Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийг сонгон шалгаруулахдаа хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын "Хөх булант" зараар эрэн сурвалжилснаар АНУ-д байгааг тогтоожээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe