АНХААР: Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орж, шуурна

.Graph
2026-11-12

Өнөөдөр буюу 11-р сарын 12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орж, нөхцөл байдал үзэгдлийн хэмжээнд хүрэх тул энэ чиглэлд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах, автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, онцын шаардлагагүй бол зорчихгүй байх, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэхийг анхааруулж байна.

Мөн Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

 ЗӨВЛӨМЖ

  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;
  • Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх
  • Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
  • Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe