Coachella 2027 фестивалийн гол уран бүтээлчээр Дуа Липа, Тэйм Импала, СЗА нар тодорлоо

Д.Халиунаа
2026-11-12

Дуучин Дуа Липа, Тэйм Импала, СЗА нар 2027 оны Coachella хөгжмийн фестивалийн голлох уран бүтээлчээр оролцох болсныг лхагва гарагт зарлалаа.

Coachella нь жил бүрийн дөрөвдүгээр сард АНУ-ын Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадам юм. Ирэх жилийн фестиваль дөрөвдүгээр сарын 9–11 болон 16–18-ны өдрүүдэд хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ.

Энэ удаагийн наадамд мөн Дэдди Янки, Мадонна, Фиби Бриджерс, Дон Толивер, Зара Ларссон, Визер, Дом Долла, Робин, Жисү болон бусад олон уран бүтээлч оролцох аж. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон 2026 оны Coachella фестивальд Жастин Бибер гол уран бүтээлчээр оролцсон байдаг. Түүний тоглолтыг нийт 147 сая удаа үзсэн нь тус наадмын түүхэн дэх хамгийн олон үзэлттэй тоглолт болжээ.

Үүнтэй холбоотойгоор шүтэн бишрэгчид 2026 оны наадмыг “Bieberchella” хэмээн нэрлэж байсан бол ирэх жилийг “SZAChella” гэж нэрлэж эхэлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe