АТГ-аас гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авч, 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Тэд улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ хахууль авдаг байсан гэнэ. Тэдний хахууль авч, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг 2026 оны тавдугаар сард илрүүлж, нийт 25 эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Дээрх 25 хэрэгт 40 гаалийн улсын байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нийт 71 хүн холбогджээ. Үүнээс 20 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. 17 хэрэг нь шүүхээр шийдэгдэж, нэг хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, гурван хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа бол дөрвөн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 212,7 сая төгрөгийг хурааж АТГ-ын Төрийн сангийн дансанд байршуулсан аж. Түүнчлэн 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн улсын орлого болгуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх