Инфляц өсөхөд шатахууны үнийн нэмэгдэл нөлөөлөв

.Graph
2026-11-12

Инфляц 2026 оны аравдугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотод 12.1 хувь гарлаа. Суурь инфляц өмнөх сараас 0.2 хувиар нэмэгдэж 7.4 хувьд хүрэв.

Инфляц өмнөх сараас өсөхөд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж, нийт инфляцын 2.8 нэгж хувийг бүрдүүлж байна.

Шатахуунаас бусад импортын барааны бүлгийн инфляц 5.4 хувьд хүрч өнгөрсөн сараас 0.5 нэгж хувиар нэмэгджээ. Үүнд өвлийн хувцасны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импортын хүнсний бүлгийн үнийн өсөлт үргэлжлэн саарч 5.5 хувь боллоо. Импортын зарим төрлийн жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үнийн өсөлт өмнөх сараас буурсан байна.

Дотоодын хүнсний үнийн өсөлт үргэлжлэн саарснаар инфляцад үзүүлэх нөлөө нь алгуур буурч байна. Үүнд мах, махан бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хямдарсан нь нөлөөлөв. Гэхдээ мах, махан бүтээгдэхүүний бүлгийн нийт инфляцад үзүүлэх нөлөө 4.0 нэгж хувь буюу өндөр хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe