Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг даваа гараг буюу 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдав.
Хуралдаанаар “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэдийн анкет болон журмын 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг хянан хэлэлцлээ. Ингэхдээ, хүсэлт гаргагч бүр журмын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, 7.2 дахь хэсэгт заасан оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгасан аж.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан. Тус хуулиар Комиссын гишүүдийн тоог тав болгон нэмэгдүүлэх, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан. Түүнчлэн ХЭҮК-ын гишүүдийг томилгооны сонсгол зохион байгуулж, сонгон шалгаруулахаар заасан.
Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно гэж заасан байдаг.
Үүний дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах 20 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээр тогтжээ.
Үүнд:
- .Далхжавын Жамъяндагва
- Лхагвасүрэнгийн Галбаатар
- Галбадрахын Ууганбаатар
- Хишгээгийн Цэцгээ
- .Бадамсамбуугийн Болорсайхан
- .Батзэвэгийн Энхболд
- Тогоохүүгийн Ихтамир
- Батчулууны Хишигсайхан
- Цогтоогийн Үүрцайх
- Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян
- .Гадинбуугийн Наранбаатар
- Цээхээгийн Адъяахишиг
- Даваагийн Ганбаяр
- Даньхүүгийн Баянбилэг
- Дондовдоржийн Гэрэл
- Доржийн Ёндонжамц
- Бираагийн Одонгэрэл
- Дондовын Батсайхан
- Доноровын Цогтбаатар
- Чулуунбатын Ханддулам
Сэтгэгдэл үлдээх