“Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтныг авлигын хэргээр шалгах нь

.Graph
2026-11-13

Өнгөрсөн өдрүүдэд АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 119 гомдол ирсэн байна. 

Гомдлын 13 нь бодит байдалтай нийцэж байжээ. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын Засаг дарга А, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан тендер шалгаруулах Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлигын шинжтэй байсныг тогтоон, шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн аж. 

“Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад албан тушаал горилогчид илт ашиг сонирхлын зөрчилтэй байсныг АТГ тогтоожээ. Тиймээс АТГ-аас холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээдийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар холбогдох удирдлагад нь хариу мэдэгджээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe