6, 7 ангийн сурагчдын үдийн хоолны мөнгийг баталлаа

.Graph
2026-11-13

Боловсролын салбарт өмнөх онуудаас хамгийн өндөр буюу 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийнэ гэдгээ төсөв-2027-г эцэслэн батлах үеэр Сангийн сайд онцоллоо. Дээрх санхүүжилтээр улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барих нь. Үүний дотор 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төсөл шинээр эхлүүлнэ.

Ингэснээр сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүд гэртээ ойр, илүү сайн орчинд сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх аж.  Мөн бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулийн дөрвөн дотуур байр барих нь. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмж баталжээ. Ингэснээр хүүхдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахаас гадна 6, 7 ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулах санхүүгийн нөхцөл бүрдлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe