Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 сая хүртэлх ам.доллароор өргөжүүлнэ

.Graph
2026-11-13

Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ. Нэмээд ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна гэж Сангийн сайд З.Мэндсайхан хэлэв.  Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх тооцоолол гарчээ.

Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ. Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээл авах үйл явцыг ил тод болгох юм байна. Улмаар иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөх төсөв өнөөдөр батлагдлаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe