Чихрийн шижингийн эмийн үнийг даатгалаар 100 хувь хөнгөлнө

.Graph
2026-11-13

Монгол Улсын Их хурал 2027 оны төсвийг эцэслэн баталлаа. Засгийн газраас ирэх онд Эрүүл мэндийн салбарт 69 төсөлд 264 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт хийх нь. Үүний дотор улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл багтаж буй. Зүрх судасны үндэсний төв, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ.

Ингэхдээ эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжөөр хангаж, иргэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэв. Мөн ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөх мөнгийг төсөвт суулган баталлаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Ашгүй дээ баярлалаа

Ч.Эрдэнэбаатар

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe