Булган аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан гэнэ. Тодруулбал, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулжээ.
Санал хураалтад нийт 26 төлөөлөгч оролцсоноос 14 төлөөлөгч буюу 53.8 хувийн саналаар Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү санал хураалтын дүн нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан байр суурь, саналын илэрхийлэл гэж Булган аймгийн Ардчилсан намаас мэдэгдэв.
Сэтгэгдэл үлдээх